Categories
Хаусын тухай

Стресс бууруулах орчин

Амьсгалдаг хана нь битүүмжлэл муу гэсэн үг биш юм. Эсрэгээрээ Дэлхий дээрх хамгийн өндөр битүүмжлэлтэй дулаан хаусын нэг болох HONKA хаусууд нь хамгийн эрс тэс орчинд ч хамгийн удаан насжилт, чанараараа гайхагдана.Дүнзэн барилгын доторх чийгшилт бусад хийцүүдтэй харьцуулахад тогтмол байгааг гаргасан судалгаагаар “indoor air quality” -агаарын чанар нь хамгийн сайн амьдрах, унтах орчин болохыг харуулжээ. Дэлхий дээр 100 давсан төрөл, зүйлийн нарс мод байдаг Honka хаусуудад зөвхөн Финландад ургасан илүүдэл ойн “бүртгэлтэй” нарсыг хэрэглэдэг тул хаус нь “тогтвортой хөгжлийг хангасан”, экологийн бүтээгдэхүүн болж чадна.
Финланд, хойд туйлын нарс маш удаан ургадаг, нягт, бат бөх тул хамгийн сайн барилгын материал болж чаддаг. Түүхий эдээс хаус болтол дээд зэргийн боловсруулалтаар орж, таны гэрийг бүтээсэн мод нь эцэстээ Финн ойд ургасан “шөнийн” нараар бойждог, он удаан жилийн турш туйлын хүйтэн салхи, шуургыг сөрөн зогссон тэр л ойн нарс тул гэрийн хаалгаараа ормогц тийм дулаахан, байгалийн, тансаг, тухтай, зөөлөн, тайван мэдрэмжийг мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.