Categories
Хотхоны тухай

Concept

  • Honka Тэрэлж резорт хотхоныг хараа булаам тогтоц, хад чулуу хосолсон нарлаг энгэрийн байгалийн үл хувьсах өгөгдөлд тулгуурлан байгальд хамгийн ойр модон хийцээр орчин үеийн загваруудыг сонгон архитекторын шинэлэг шийдлээр баяжуулан төлөвлөжээ.
  • Зочид буудал, рестораны хэсэг, гадна тохижилт, зам талбайг Тэрэлжийн онгон байдлыг алдагдуулахгүйгээр орчинд нь уусган чулуу, ногоон ургамлаар урлав. Бүс нутгийн ургамлуудыг хуш, хус, нарс, хуайстай хослуулан хаус бүрийн орчны талбайг өөриймсэг “privacy” болгон гоёмсог ногоон хүрээллийг бий болгожээ.
  • Унтлагын өрөөнөөс одод ширтэн, уулс хадыг харна. Ихэнх цагаа өнгөрөөдөг том өрөөнд бүх дэлхийг харж болохоор том цэлгэр цонхнууд, өвөлдөө нар доошлоход бүтэн өдөржин тусах нарны илч бие сэтгэлд мэдрэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.